2017 оны 12-р сарын 17

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ 6,7 ДУГААР САРЫН ТАЙЛАН

2017.07.31                                                                                                                   Хэрлэн сум

  НӨАТ-ын тухай хууль. НӨАТУС-ын дүрэм журмын талаар  Дорнод аймгийн төсөвт байгууллагын 116 нягтлан бодогч нарт  сургалт зохион байгуулж цахим төлбөрийн баримтын системд 100 хувь холбогдож ажиллах талаар зөвлөгөө өгч албан шаардлагыг 26 байгууллагын нягтлан бодогч нарт гардуулан өгсөн байна.

  НӨАТУС-ын хэрэглэгчийн  систем нийлүүлэгч, стандарт ханган батламж авсан  байгууллагын танилцуулах материалыг сумдад болон зөвлөгөө авсан иргэдэд танилцуулж хэлтсийн сэтгэл ханамжийн өрөөнд байршуулан сурталчилгааг зохион байгууллаа.Мөн хэрэглэгчийн систем нийлүүлэгч ИНСИТО ТЕХНОЛОГИ ХХК  кассын машин, пос төхөөрөмжийг байршуулж сурталчилсанаар 9 ААН цахим төлбөрийн системд холбогдсон байна.

 2017 оны 7-р сарын 3,4-ний өдрүүдэд ЭЕШ-н хуваарь дуудах үйл явцад тус хэлтсийн байцаагчид ХХОАТ-ын хуулийн 24.6,24.7 заалт хөнгөлөлт чөлөөлөлтийн тухай гарын авлага материалыг татвар төлөгч иргэдэд тараан тайлбар зөвлөгөө өгч ажиллалаа.

 Албаны dornod.mta.mn сайтад болон дорнод аймгийн татварын хэлтэсийн facebook хуудсанд 16 мэдээлэл сурталчилгааг байршуулж ажиллалаа.

                                ДОРНОД АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins