2017 оны 10-р сарын 21

Олон улсын орчин үеийн татварын чиг хандлагаас суралцаж байна.

Монгол Улсын Татварын ерөнхий газар болон Эдийн засаг xамтын ажиллагаа xөгжлийн байгууллагын БНСУ дахь Бодлогын төвтэй хамтран зохион байгуулсан “Олон улсын татварын орчин үеийн чиг хандлага” сэдэвт сургалт 2017 оны 09 дүгээр сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өнгөрлөө.

Монголын татварын албаны 35 татварын улсын /ахлах/ байцаагч хамрагдсан  тус сургалтыг Эдийн Засаг Хамтын Ажиллагаа Хөгжлийн байгууллагын Бүгд Найрамдах Солонгос Улсад дахь Бодлогын төвийн дарга Ноён Чун Хо Парк болон тус төвийн төлөөлөгч багш нар удирдан явуулж, олон улсын татварын сүүлийн үеийн чиг хандлага, татварын загвар гэрээ болон BEPS үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг сэдвээр зохион байгуулжээ.

Монголын татварын алба нь Эдийн засаг хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагатай 1993 оноос хамтын ажиллагааны суурийг тавьж, 1999 оноос БНСУ дахь Бодлогын төвөөс зохион байгуулагддаг сургалтуудад идэвхтэй хамрагдаж ирсэн ба энэхүү сургалт нь орчин үеийн татварын тогтолцоо, татварын албаны үйл ажиллагаа, татварын тодорхой зарим сэдвүүдээр Монгол Улсын татварын улсын байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд  чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм. .

Хоёр байгууллага  2010, 2015 онуудад “Олон улсын татвар” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо хамтран зохион байгуулж байсан туршлагатай.

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins