2017 оны 12-р сарын 17

ТАТВАРЫН ХЭЛТСИЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ 9- ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН

2017.09.30                                                                                                    Хэрлэн сум

2017 онд шинээр үүсэн байгуулагдсан хуулийн этгээдийн захирал ,нягтлан бодогч нарт татварын хууль тогтоомж болон цахим тайлангийн системийн талаар , татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Мөн Сургалтын явцад цахим тайлангийн систем e-tax.mta.mn болон mta.mn сайтуудын талаар, тайлангийн маягт нөхөх заавар журам, хэрхэн  нэвтрэх мэдээлэл хэрхэн авах талаар зөвлөгөөг өгч 3 төрлийн гарын авлага материалаар ханган ажиллаа.
E-barimt.mn сайт цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх иргэнд цахим төлбөрийн баримт хэвлэн өгөх борлуулалт худалдан авалтаа хэрхэн хянах талаар тестийн горимоор нэвтрэн заавар зөвлөгөө өгч харилцан ярилцлаа.
Сургалтанд нийт 21 хуулийн этгээдийн захирал нягтлангууд хамрагдсан байна.

DSC_0002 DSC_0016

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins