2017 оны 12-р сарын 17

Удирдах хорооны хоёр дахь хурал амжилттай боллоо.

“Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” II дахь шатны төслийн хамтарсан удирдах хорооны хоёр дахь хурал зохион байгуулагдлаа

Хамтарсан удирдах хорооны хуралд ЖАЙКА байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн  газрын дарга Мицүми Сато,  ЖАЙКА байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч А.Сайхантуяа, ТЕГ-ын  дарга Д.Занданбат,   Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Л.Нэргүй, Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадрал, Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал, Татвар төлөгчтэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа, Сургалтын төвийн дарга Б.Бадамцэцэг, Улсын төсөв орлого хяналтын  газрын дарга Н.Бямбаа Мэдээллийн техноги, статистикийн төвийн дарга Г.Батсайхан нар оролцлоо.

Уг төслийн  зорилго нь Монгол Улсын Татварын ерөнхий газрын олон улсын татварын асуудал хариуцсан ажилтнуудад олон улсын татварын мэдлэг, арга барилыг эзэмшүүлж, практик суурийг бүрдүүлэн, татвар хураалтын ажиллагааг сайжруулснаар Татварын ерөнхий газрын олон улсын татвар болон татвар хураалтын чадавхийг бэхжүүлэн, улмаар татварын удирдлага зохистой, шударга хэрэгжихэд хувь нэмрээ оруулахад оршиж байна.

Тус төслийн хамрах хүрээ Улаанбаатар хот болон 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн татварын газар, хэлтсүүд байх бөгөөд  36 сарын хугацаанд хэрэгжих юм

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins