2019 оны 04-р сарын 22

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2018 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх чиг үүрэгтэй Татварын ерөнхий газрын 2018 оны тайлангийн хурал өчигдөр боллоо. Хурлаар хэлэлцэх асуудал болон хурлын дэгийг ТЕГ-ын ТЗУГ-ын дарга Л.Нэргүй танилцуулж, олонхийн саналаар баталсан юм. Дараа нь ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал хурлыг нээж, үг хэлсэн бөгөөд 2018 оны ажлын тайланг танилцууллаа.

Тэрбээр “Татварын алба 2018 онд улс, орон нутгийн төсөвт 2.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 3.4 их наяд төгрөг төвлөрүүлж, улсын төсвийг 1.1 их наяд төгрөгөөр давуулан, орлогын төлөвлөгөөг 144.5 хувиар биелүүлсэн бахдам  амжилтаар энэ оныг үдэж байна. Энэ амжилт нь Татварын албаны ажилтан, албан хаагч бид бүхний ажлын үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна. Татварын алба нь 2018 онд “Чадварлаг, хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” үзүүлэх зорилтыг дэвшүүлж, энэ хүрээнд дараах томоохон ажлыг хийж, гүйцэтгэлээ” хэмээгээд 2018 оны ажлын тайлангаас онцлох 10 ажлыг танилцуулав.

Оны онцлох 10 ажилд, төрийн мэдээллийн “Хур” системд нэгдсэн, АТӨЯХ-ийн албан татвар төлөлтийн Smartcar цахим системийн нэвтрүүлэлт, татварын орлогын төлөвлөгөөний биелэлт, НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжүүлэлт, татвар төлөгчдөд чиглэсэн үйл ажиллагаа, “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриан дор зохион байгуулсан “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн арга хэмжээ, хүний нөөцийн чадавхижуулалт, сургалт, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн төсөл хэрэгжүүлэлт, хамтын ажиллагаа, сегментэд суурилсан татварын бодлого, татварын бодлого, хуулийн шинэчлэл зэрэг ажлууд багтжээ.

Түүнчлэн Татварын алба 2019 оныг “Шинэтгэлийн жил” болгон зарлаж, Төрийн албаны тухай хууль тогтоомж, дагалдан гарах дүрэм, журмын хэрэгжилтийг хангах, Татварын багц хууль, тогтоомж, дагалдан гарах дүрэм журмыг хэрэгжүүлэх зэрэг олно ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж буйгаа дуулгасан юм. Мөн айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүлж, 2018 онд гаргасан амжилтаа ахиулж, 2019 ондоо илүү ихийг хийж бүтээх, шинэ бүхнийг санаачлан сэдэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Тайлангийн хурлын төгсгөлд Татварын ерөнхий газрын даргын тушаалаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн албан хаагчдыг Татварын албаны шагналаар шагнасан юм. Тухайлбал, Татварын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр ХХХГ-ын ТУБ Ч.Октябрь, ТҮТ-ийн ТУБ О.Хулан, “Жуух бичиг”-ээр ТҮТ-ийн ТУБ С.Алтанзагас, Л.Энхзул, Татварын албаны “Хүндэт тэмдэг”-ээр ТУХАГ-ын ТУАБ Б.Галбадрах, ТУБ О.Ариунзаяа, ТҮТ-ийн ТУБ Б.Чаминчулуун, СХОХ-ийн эмч Д.Гантуяа, УТОХГ-ын ЭБОУТХ-ийн ТУБ Ч.Саруултөгс, ТХШХ-ийн ТУБ Н.Болорчимэг, Б.Төгсжаргал, Ж.Эрдэнэтуул, Н.Хандхүү, “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” тэмдгээр Сургалтын төвийн ТУАБ В.Нарантуяа нарыг тус тус шагнаж, урамшууллаа.

Бичсэн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан Э.Энхцэцэг
Гэрэл зургийг ТЗУГ-ын ТУБ Н.Галбадрах, П.Батзаяа

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins