2019 оны 02-р сарын 18

НӨАТ: СУПЕР СУГАЛААНЫ АЗТАН ТОДОРЛОО .

НӨАТ-ын урамшууллын 2019 оны нэгдүгээр сарын сугалааны тохирол Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа. Тохиролд 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм.

Энэ удаагийн сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт сонгогдов. Уг тохирлоор:

50 мянган төгрөгийн азтан 22,735

200 мянган төгрөгийн азтан 2,318

Нэг сая төгрөгийн азтан 239

5 сая төгрөгийн азтан 26

10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорлоо.

Түүнчлэн 63030046 дугаартай баримт сонгогдон, 8 орон таарснаар 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан тодорсон юм.

Сугалааны тохирлоор нийт 25,321 азтан тодорсон бөгөөд аймгуудаар задалбал:

1. Архангай 132
2. Баян-Өлгий 107
3. Баянхонгор 104
4. Булган 56
5. Говь-Алтай 73
6. Говьсүмбэр 191
7. Дархан-Уул 514
8. Дорноговь 223
9. Дорнод 377
10. Дундговь 148
11. Завхан 91
12. Орхон 319
13. Өвөрхангай 193
14. Өмнөговь 349
15. Сүхбаатар 172
16. Сэлэнгэ 301
17. Төв 93
18. Увс 75
19. Улаанбаатар 21204
20. Ховд 155
21. Хөвсгөл 152
22. Хэнтий 292 азтан тус тус тодорлоо

zazaza

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins