2019 оны 02-р сарын 18

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД.

Цахим тайлангийн e-tax.mta.mn систем нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн бүх төрлийн татварын жилийн эцсийн тайланг хүлээн авах үеэр доголдож эхэлсэн бөгөөд ТЕГ, ГТСМТТ Улсын үйлдвэрийн газар, Үндэсний дата төвтэй хамтран системийн хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авч, шаардлагатай өөрчлөлт болон тохиргоонуудыг систем дээр хийснээр 02 дугаар сарын 12-ны өдрийн 15.00 цагаас хойш систем дээр тайлан хүлээн авах, илгээх үйлдэл  хийгдэж байгаа болно.  Системийн ачааллаас шалтгаалж тайланг илгээх хадгалах  үйлдлүүд удаашралтай хийгдэж байна.

   Татвар төлөгч таны ашиглаж буй цахим тайлангийн e-tax.mta.mn систем нь 2011 оноос ашиглагдсан бөгөөд  одоогийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай. Цахим татварын системийн шинэ хувилбарыг 2  дугаар сарын сүүлээс хөгжүүлэлт хийж, сервер тоног төхөөрөмжүүдийг шинэчилж өргөтгөх ажлуудыг гүйцэтгэх болно.

                                                                                  Татварын ерөнхий газар

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins