2019 оны 09-р сарын 22

Хэрлэн сумын 8-р сургуулийн сурагчдад “Татвар бидний амьдралд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“Татвар хөгжлийн үндэс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж буй Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Хэрлэн сумын 8-р сургуулийн 10-р ангийн сурагчдыг хамруулж “Татвар бидний амьдралд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар татварын тухай ойлголт, татвар төлөгчдийн төлсөн татварын зарцуулалт, татварын хөрөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалтыг хайрлан хамгаалах тухай, цахим төлбөрийн баримтын талаар мэдлэг олгов. Сургалтаар өгсөн мэдлэгээ бататгаж сурагчдын дунд кэйс ажиллуулан тэмцээн зохион байгууллаа. Сургалтад идэвхитэй хамрагдсан сурагчиддаа талархал илэрхийлье

59480281_117801689421643_2895896375231250432_o 59482352_117801602754985_2013244509588029440_n 59526373_117801672754978_5599364055094525952_o 59595996_117801752754970_1258971497049882624_o60112235_117801612754984_5507843434502684672_n 59323737_117801762754969_7212105729073741824_o

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins