2017 оны 10-р сарын 21
 

Аж ахуйн нэгж татан буугдах

Татвар төлөгч татан буугдах хүсэлтээ харьяалагдах татварын албандаа бичгээр өгнө.
Уг хүсэлтийн дагуу татварын албаны хяналт шалгалтын хэлтэс, тасаг нь хяналт шалгалтыг хийж, татварын улсын байцаагчийн акт, зөрчилгүй бол дүгнэлт гаргана. Татан буугдах аж ахуйн нэгж нь 2 ба түүнээс дээш гишүүнтэй бол татан буугдах комиссын шийдвэр, протокол, ГХО-тай бол ГХОГХГ-ын татан буулгах шийдвэр зэргийг заавал бүрдүүлсэн байх шаардлагатай.
Бүрдүүлэх материалыг жагсаавал:

  1. Татан буугдах хүсэлт
  2. Хяналт шалгалтын ТУБ-ын шийдвэр
  3. 2 болон түүнээс дээш гишүүнтэй бол гишүүдийн хурлын тэмдэглэл, захирлын шийдвэр
  4. Өдөр тутмын сонинд зарцуулсан бичиг, сонины хайчилбар
  5. Тамга хураалгасан баримт зэрэг болно.

   
Plugin from the creators of Brindes :: More at Plulz Wordpress Plugins